ХНС БОДЛОГЫН ХҮҮГ НЭМЭЛГҮЙ ХАРЗНАХААР ШИЙДЛЭЭ

Мэдээ
2024-05-02

Инфляц сүүлийн үед эргээд өсөх хандлагатай байгаа нь ХНС бодлогын хүүг 5.5 хувьд нь үлдээхээр шийдвэрийг өчигдрийн мөнгөний хурлаар мэдэгдлээ. ХНС-ийн ерөнхийлөгч Жером Пауэлл "бид инфляцыг цаашид тогтвортой буурна гэдэгт итгэлтэй болтол бодлогын хүүг бууруулахгүй" гэдгээ хэлсэн. Тэрээр инфляцыг энэ жил буурсаар байна гэдэгт итгэлтэй байгаа боловч түүний "итгэл өмнөх үетэйгээ харьцуулахад буурсан" гэв. Харин бодлогын хүүг өсгөх магадлал дээр ХНС "өнөөгийн өндөр хүүгийн түвшин инфляцыг бууруулахгүй байгаа нөхцөлд бодож үзнэ гэвч одоогоор тийм зүйл ажиглагдаагүй байна" гэсэн юм.

ХНС 2022 онд бараг 0 хувь бодлогын хүүг 40 жилийн дээд түвшинд хүртэл өсгөсөн юм. Бодлогын хүү нь орон сууц, кредит карт, бизнесийн зээл гэх мэт бүхий л зээлийн хүүнд нөлөөлдөг. Жишээлбэл, 30 жилийн орон сууцны зээл 2023 оны эцэст 6.61 хувь байсан бол өнгөрсөн 7 хоногт 7.17 хувьд хүрчээ. Өндөр бодлогын хүү АНУ-ын засгийн газрын 27 их наяд доллар өрийн зардлыг нэмэгдүүлсэн.

Жером Пауэлл одоогийн 3 хувийн инфляцын түвшинтэй сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлсэн. Тэрээр ХНС бодлогын хүүг хоёр нөхцөлд л бууруулна гэсэн юм. Нэг нь хөдөлмөрийн зах зээлд урьдчилан таамаглаагүй уналт тохиох эсвэл инфляц өнгөрсөн жилийнх шиг тогтмол унасан тохиолдолд л буулгах боломжтойг хэллээ.