Хувьцаа

Үнэт цаасны арилжааны тухай нийтлэг асуулт, хариултаа эндээс аваарай.
Үнэт цаасны данс нээхэд ямар бичиг баримт шаардлагатай вэ?

1. Иргэний үнэмлэх
2. Өөрийн нэр дээрх арилжааны банкны дансны мэдээлэл

Хүүхдэд хувьцааны данс нээх боломжтой юу?

1. Төрсний гэрчилгээний хуулбар
2. Асран хамгаалагчийн иргэний үнэмлэхний хуулбар
3. Хүүхдийн нэр дээрх арилжааны банкны дансны мэдээлэл

Гадаадын иргэн үнэт цаасны данс нээж болох уу?

Болно. Гадаад паспорт болон монгол дахь арилжааны банкны данстай байснаар нээж боломжтой.

Зайнаас үнэт цаасны данс нээж болох уу?

Болно. Дараах сувгууд байна.
1. Ард Аппын Хөрөнгө оруулалт цэсэд хандана.
2. Ard Securities фэйсбүүк хуудасны чатботод хандах.
3. support@ardsecurities.com имэйл хаяг руу холбогдох баримт бичгийг төлбөр төлсөн баримтын хамт илгээх

Бусад ҮЦК-д байрлах хувьцааг Ард Секюритиз ҮЦК руу шилжүүлж болох уу?

Болно. Та "Үнэт цаас шилжүүлэх маягт" хүсэлтийг Сэнтрал Тауэр болон support@ardsecurities.com и-мэйл хаягаар тус тус хүсэлтээ өгнө.

Хүүхдэд хувьцаа авч болох уу?

Болно.
Хүүхдийн нэр дээр үнэт цаасны данс нээлгээд хувьцаа авах боломжтой.

Хөрөнгийн зах зээлтэй холбоотой мэдээлэл хаанаас авах боломжтой вэ?

1. Ард Секюритиз ҮЦК-иас хөрөнгө оруулагчдадаа зориулан бэлтгэн хүргэдэг 7 хоног тутмын Хөрөнгийн зах зээлийн цахим товхимлыг хүлээн авах боломжтой. ardnews.beehiiv.com -д имэйл хаягаараа бүртгүүлээрэй.

2. Сошиал хаягууд

- Facebook: Ard Securities

- Instagram: ardsecuritiesofficial

Гадаадад байгаа хүн үнэт цаасны данс нээлгэж болох уу?

Боломжтой. Та зайнаас үнэт цаасны данс нээх сувгуудад хандаарай.цаасны данстай холбосон банкны данс руу нь ногдол ашгийн мөнгөө авах боломжтой.

Арилжааны цаг хэдээс хэдэн цагийн хооронд байдаг вэ?

МХБ-ийн арилжааны цаг Даваа - Баасан гарагийн 10:00 - 13:00
УБҮЦБ- ийн арилжааны цаг Даваа - Баасан гарагийн 09:30 - 15:00 цагийн хооронд арилжаа хийгддэг.

Үнэт цаасны данс хэрхэн нээх вэ?

Ард Апп-д бүртгүүлэн, өөрийн харилцах дансандаа 10,000 төгрөг байршуулан онлайнаар данс нээлгэх хүсэлтээ илгээж болно. 

Мөн манай Ардын салбарт хандан өөрийн иргэний үнэмлэх болон данс нээлгэх хураамж төлснөөр ажлын 3-5 хоногт данс нээгдэнэ.

Сайн байна уу? Танд юугаар туслах вэ?
Хаалттай хүрээнд санал болгож буй бондын мэдээлэл байна уу?
Та мэдээллээ үлдээнэ үү. Бид тантай тун удахгүй холбогдох болно.

Танд асуулт байна уу?

Биржийн болон биржийн бус зах зээлийн талаар асуулт байна уу? Ард Секюритиз ҮЦК ХХК-ийн мэргэжлийн баг хамт олон танд туслахад бэлэн байна.
Фейсбүүк зөвлөхтэй холбогдох
Лавлахтай холбогдох 77003322