Түгээмэл асуултууд
Бонд
Бонд нь компанийн эсвэл төрийн байгууллагын хөрөнгө босгох зорилгоор гаргадаг өрийн хэрэгсэл бөгөөд худалдан авагч нь бонд эзэмшигч болж, тодорхой хугацааны дараа үндсэн төлбөр болон хүүг хүлээн авдаг.
• Нээлттэй бонд – Олон нийтэд нээлттэйгээр санал болгож, үнэт цаасны компаниудын зуучлалаар хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг өрийн хэрэгсэл.
• Хаалттай бонд – Зөвхөн тодорхой хөрөнгө оруулагчдын хүрээнд, урьдчилан тохиролцсон нөхцөлөөр хаалттайгаар санал болгож, хөрөнгийн бирж дээр арилжаалагддаггүй өрийн хэрэгсэл.
Бондын өгөөж нь бонд гаргагч талаас гаргасан хүүгийн хэмжээ, хугацаа болон нөхцөлөөс хамаарна. Хүүгийн төлбөрийг сар, улирал эсвэл жил бүр гэсэн байдлаар олгодог.
Хаалттай бонд нь олон нийтэд зарлах бус зөвхөн өрийн хэрэгсэл санал болгож буй компани болон андеррайтерийн компани өөрсдийн харилцагч нартаа санал болгон санхүүжилт татаж буйг хэлнэ.
• Төрийн бонд – Засгийн газар гаргадаг, эрсдэл багатай.
• Корпорацын бонд – Компани гаргадаг, өгөөж өндөр байх боломжтой.
• Конвертабл бонд – Хувьцаа болгон хөрвүүлэх боломжтой.
• Тогтмол хүүгийн орлого авах боломж
• Эрсдэлийн түвшин хувьцаанаас харьцангуй бага
• Хөрөнгө оруулалтын багцын төрөлжилтийг нэмэгдүүлдэг
• Эргэн төлөлтийн чадваргүй болох (зээлдэгчийн эрсдэл)
• Зах зээлийн хүү өсөхөд бондын үнэ буурах (хүүгийн эрсдэл)
• Инфляцын өсөлтөөс хамаарч худалдан авах чадвар буурах
ҮЦК-д үнэт цаасны данс нээж, бондын санал болгож буй мэдээлэлтэй танилцаад, захиалга өгснөөр авах боломжтой.
Нээлттэй бондыг зах зээл дээр арилжаалах боломжтой. Харин хаалттайг бондыг зарах боломжгүй.


