ЭТТ 1072 Хувьцаа

Үнэт цаасны арилжааны тухай нийтлэг асуулт, хариултаа эндээс аваарай.
ЭТТ 1072 хувьцаатай эсэхээ хэрхэн шалгах вэ?

1. 158989 дугаар руу регистрийн дугаарыг кирилл үсгээр оруулан илгээх

2. E-Mongolia аппликейшн профайл цэсний ""үнэт цааснууд / хувьцаа"" хэсгээс харах

3. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн 70120460 дугаарт хандах

Өмнө нь олгосон ногдол ашиг нөхөж орох уу?

Боломжтой.
- Үнэт цаасны дансгүй тохиолдолд шинээр нээлгэх
- ЭТТ 1072 хувьцаа бүртгэлтэй байгаа брокерын компанидаа хандах

ЭТТ 1072 хувьцааг өвлүүлэх боломжтой юу?

Боломжгүй. Хаалттай хүрээнд иргэн бүрд олгосон хувьцаа юм.

ЭТТ 1072 хувьцаа авах зарах, захиалга өгч болох уу?

Монгол улсын засгийн газраас иргэн бүрд тэгш хуваарилаж олгосон бөгөөд одоогоор арилжаалах боломжгүй байна.

ЭТТ 1072 хувьцааг иргэн бүр авах боломжтой юу?

Монгол Улсын Засгийн Газраас 2023 оны 12-р сарын 31-ний өдрөөс өмнө төрсөн иргэн бүрд олгосон.

Хүүхдийн ЭТТ 1072 хувьцааны мөнгө хаашаа ордог вэ?

Хүүхдийн нэр дээрх арилжааны банкны данс руу ордог. Ихэвчлэн "Хүүхдийн мөнгө"-ний данс руу шилжүүлсэн байдаг.

ЭТТ 1072 хувьцааны ногдол ашгийн мөнгийг хэрхэн авах вэ?

Та аль ч ҮЦК-нд хандан өөрийн үнэт цаасны дансыг нээлгэн арилжааны банкны дансаа холбосноор авах боломжтой.

ЭТТ 1072 хувьцааны ногдол ашиг хүлээн авахад үнэт цаасны дансандаа арилжааны банкны ямар данс холбосон байгааг хэрхэн мэдэх вэ?

Та өөрийн данс нээсэн брокерын компани руу хандан шалгуулах боломжтой.

Ард Секюритиз ҮЦК хувьд:

1. Ард Апп - Хөрөнгө оруулалт цэс - ҮЦТХТ дансны дугаарын доор арилжааны банкны дансны мэдээлэл харагдана.

2. 77003322 лавлах утсанд холбогдох боломжтой.

ЭТТ 1072 хувьцаагаа өөр брокерын компани руу шилжүүлэх боломжтой юу?

Боломжтой. Та "Үнэт цаас шилжүүлэх маягт" хүсэлтийг Сэнтрал Тауэр болон support@ardsecurities.com и-мэйл хаягаар тус тус хүсэлтээ өгнө.

Сайн байна уу? Танд юугаар туслах вэ?
Хаалттай хүрээнд санал болгож буй бондын мэдээлэл байна уу?
Та мэдээллээ үлдээнэ үү. Бид тантай тун удахгүй холбогдох болно.

Танд асуулт байна уу?

Биржийн болон биржийн бус зах зээлийн талаар асуулт байна уу? Ард Секюритиз ҮЦК ХХК-ийн мэргэжлийн баг хамт олон танд туслахад бэлэн байна.
Фейсбүүк зөвлөхтэй холбогдох
Лавлахтай холбогдох 77003322