Хувьцаа гэж
юу вэ?

Хувьцаа гэдэг нь аливаа нэгэн компанид оруулсан хувь, хэмжээгээрээ хувь эзэмшиж буйг баталж буй, арилжигдах боломжтой үнэт цаасыг хэлдэг. Хувьцаа эзэмшигч болсноор, хувьцаа эзэмшигчдийн хуралд саналын эрхтэй оролцох, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагад өөрийнхөө нэрийг дэвшүүлэх, цаашлаад жил бүр ногдол ашиг авах эрх үүснэ. Эдгээрээс гадна, хэрвээ компани нь нэмж үнэт цаас гаргавал хувьцаанаас нь тэргүүн ээлжинд авах боломжууд ч нээлттэй болдог.
Арилжих
Таны мэдлэгт

Хувьцаа танд ямар ашигтай вэ?

Та хувьцаа эзэмшигч болсноор нэгдүгээрт, ханшийн зөрүүнээс ашиг олох боломжтой. хоёрдугаарт хөрөнгө оруулалт хийсэн компани нь ашигтай ажиллавал жил бүр хувьцааныхаа ногдол ашгийг хүртэх замаар 2 төрлийн ашиг хийх арга байдаг.

Сонгосон компанийнхаа хувьцааг худалдан авснаар, тухайн компанийг өсөж дэвжихэд нь өөрийн бодит хувь нэмрээ оруулж байна гэсэн үг. Үүнээс гадна Хөрөнгийн зах зээл дээр ханшийн хэлбэлзэл гэдэг зүйл байдгийг мэдэж авснаар алдагдал хүлээхгүй байхад тань тусална. Учир нь, хувьцааны үнэ өсөж буурах үе бий. Хэрвээ үнэ буурч байгаа үед нь эзэмшлийнхээ хувьцааг өөрийн анх авсан үнээс доогуур үнэлж зарвал алдагдал хүлээнэ, харин зарахгүйгээр өсөхийг нь хүлээж, тухайн хувьцааны ханш анхны үнээсээ дээш гарсан үед нь зарвал ашиг хүлээдэг.
Эдийн засгийн орчин

Хөрөнгө оруулах компаниа сонгохдоо эхлээд одоогийн эдийн засгийн орчин ямар байна вэ, тухайн компанийн үйл ажиллагаа явуулдаг салбар нь хэр ашигтай байна вэ гэдэгт анхаарах хэрэгтэй.

Санхүүгийн тайлан

Салбар дунд нь тухайн компанийн санхүүгийн тайланг маш сайн уншиж танилцах нь чухал. Зөвхөн салбар нь сайн гэсэн дүгнэлтэд тулгуурлан компани сонгох нь оновчтой биш.

Компанийн засаглал

Тухайн компанийн засаглал, гүйцэтгэх удирдлага хэрхэн ажилладаг, хамт хувьцаа эзэмшиж буй хөршүүд тань ямар хүмүүс байна, дангаараа том хувьцаа эзэмшигч байна уу, жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг хамгаалахын тулд ямар зарчим баримталдаг зэргийг анхаарч үзэх хэрэгтэй.

Давуу талууд

Таны хөрөнгө оруулалтын багцад "Хувьцаа" зайлшгүй байх шалтгаан

Хөрвөх чадвар
Томоохон бирж дээр арилжаалагддаг ихэнх хувьцааг амархан арилжаалах боломжтой. Энэхүү хөрвөх чадвар нь хөрөнгө оруулагчдад шаардлагатай бол түргэн хугацаанд хувьцаагаа бэлэн мөнгө болгон хөрвүүлэх боломжийг олгодог.
Ханшийн хэлбэлзэл
Хувьцаа нь урт хугацаандаа хамгийн өндөр өгөөж өгдөг хөрөнгө оруулалтын төрөл юм.
Хувьцааны ханш бага байхад хөрөнгө оруулалт хийж, өссөн үед нь зарснаар ханшийн зөрүүнээс ашиг олдог.
Ногдол ашиг
Тогтвортой үйл ажиллагаа явуулж буй ихэнх нээлттэй компаниуд олсон ашгаасаа хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг олгодог.
Зөвхөн танд санал болгох

Hedged stock

Бид харилцагчдадаа үйл ажиллагаа нь тогтвортой, бизнес нь ашигтай ажиллаж буй нээлттэй хувьцаат компанийн хувьцааг онцгой нөхцөлөөр санал болгодог ба хөрөнгийн зах зээлд ашигтай хөрөнгө оруулалт хийхийг хүсвэл бидэнтэй холбогдоорой.
Зөвлөхтэй холбогдох
Үйлчилгээ

Ард Аппаар хэрхэн хувьцааны арилжаанд оролцох вэ?

01
Үнэт цаасны данс нээх
Та Ард Аппаар үнэт цаасны дансаа онлайнаар нээлгэж, Хөрөнгө оруулалт цэсэд хандан хувьцааны арилжаанд оролцох боломжтой.
02
Арилжаа хэсэгт хандана
Монголын хөрөнгийн бирж болон Улаанбаатар үнэт цаасны бирж дээр арилжаалагдаж буй хувьцааны мэдээлэл харагдана.
03
Хувьцаагаа сонгоно
Сонгосон хувьцаан дээрээ дарахад хувьцааны мэдээлэл харагдах ба "авах" товч дээр дарна.
04
Захиалга өгөх
Худалдан авах хувьцааны нэгж үнэ, тоо ширхгийг оруулан "захиалга өгөх" товчийг дарна.
05
Захиалгын биелэлт
Таны захиалгын биелэлт Хөрөнгө оруулалт - Үнэт цаас - Хувьцаа хэсэгт харагдана.
Сайн байна уу? Танд юугаар туслах вэ?
Хаалттай хүрээнд санал болгож буй бондын мэдээлэл байна уу?
Та мэдээллээ үлдээнэ үү. Бид тантай тун удахгүй холбогдох болно.

Танд асуулт байна уу?

Биржийн болон биржийн бус зах зээлийн талаар асуулт байна уу? Ард Секюритиз ҮЦК ХХК-ийн мэргэжлийн баг хамт олон танд туслахад бэлэн байна.
Фейсбүүк зөвлөхтэй холбогдох
Лавлахтай холбогдох 77003322