Үл хөдлөхийн хөрөнгө оруулалт

Үл хөдлөх хөрөнгө нь зах зээлийн ханшаар өсөхөөс гадна түрээсийн орлого тогтмол олж байдаг. Уламжлалт үл хөдлөх хөрөнгийн гол сул тал нь хөрвөх чадвар бага, өндөр үнэтэй байдаг бол токенжуулснаар процессыг цахимжуулж, дэлхийн хаанаас ч үл хөдлөх хөрөнгийг хэсэгчлэн эзэмшиж, арилжаанд чөлөөтэй оролцох боломжтой.

Блю Скай Тауэр нь хотын төвийн "А" бүсэд байрлах, загвар дизайн, барилгын чанарын үзүүлэлтээрээ тэргүүлэхүйц, архитектурын цогц шийдэл бүхий байгууламж юм.

Олон улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2022 онд ₮12,721 их наяд байсан бол 2023 онд ₮13,813 их наяд, 2027 онд ₮17,761 их наяд болж жилд дунджаар 7.6 хувиар өсөх (CAGR) төсөөлөлтэй байна. Үүнээс харахад үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт нь үнэ цэнээ хадгалах, хөрөнгөө өсгөх найдвартай хөрөнгө оруулалт хэвээр байх төлөвтэй байна. 
Арилжих
Давуу талууд

Үл хөдлөхийг яагаад токенжуулсан бэ?

Зардал хэмнэнэ
Үл хөдлөх хөрөнгийг уламжлалт аргаар эзэмших нь хөрөнгө оруулагчид үл хөдлөх хөрөнгийг бүхлээр нь эзэмшихээс өөр сонголтгүй учраас зардал өндөртэй байдаг ба үл хөдлөхөд хөрөнгө оруулах нь өндөр татвар болон олон төрлийн зардалтай нарийн төвөгтэй процессыг дамждаг.
Байршил
Байршил, байршил, байршил.
Үл хөдлөх хөрөнгөд хамгийн чухал үзүүлэлт бол байршил юм. Хотын төвийн А бүс буюу Сүхбаатарын талбай төв цэгийн эргэн тойронд газар төлөвлөлт дахин хийгдэхгүй бөгөөд энэ байршилд үл хөдлөх эзэмших нь үнэ цэнийг өсгөж байгаа юм.
Хялбар шийдэл
Онлайнаар дэлхийн хаанаас ч үл хөдлөх хөрөнгийг хэсэгчлэн эзэмшиж, Хөх тэнгэр төслийн хүрээнд гаргасан BS9 токеноор дамжуулан арилжаанд оролцох боломжийг хүссэн хүн бүрт олгоно.
Нэмэлт мэдээлэл

Хөх Тэнгэр төсөл

Хөх Тэнгэр төсөл нь хотын төвийн "A" зэрэглэлийн бүсэд орших үл хөдлөх хөрөнгийг дэлхийн хаанаас ч хэсэгчилж эзэмшин түрээсийн орлоготой байх боломжийг хөрөнгө оруулагчдадаа олгох төсөл юм.

Төслийн хүрээнд хөрөнгө оруулалтаар дамжуулан эзэмшсэн  үл хөдлөх хөрөнгө дээрээ блокчэйн технологид суурилсан токен үүсгэхээс гадна хөрөнгө оруулагчид  боломжит үнийн дүнгээр амар хялбар, түргэн шуурхай эзэмших бололцоог олгож байгаагаараа онцлогтой.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах