Хөрөнгө оруулагч үндэстэнг цогцлооно

Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн хөрөнгө оруулалттай 44 компанийн нэг бөгөөд бүтээлч, түйвээлтийг үйл ажиллагаандаа шингээж, Монгол Улсынхаа хөрөнгийн зах зээлийн хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрээ оруулж, харилцагчдадаа олон улсын жишигт нийцсэн, шинэ дэвшилтэт үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хүргэн ажиллаж байна.
Алсын хараа
Олон улсын жишигт нийцсэн салбартаа тэргүүлэгч цахим хөрөнгө оруулалтын банк
Эрхэм зорилго
Хөрөнгийн зах зээлийн цогц үйлчилгээг иргэн бүрт хүргэж, Хөрөнгө Оруулагч Үндэстэн болоход мэргэжлийн зөвлөгч байна.​
Үнэт зүйлс
Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг нэн тэргүүнд тавих 
Үргэлж ухаалаг арга зам, шинэлэг шийдлийг эрэлхийлэх 
Хурд, инновац, мэргэжлийн ёс зүйг үйлдэл бүхэндээ шингээх

Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

Эрхэм харилцагч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе,

"Хөрөнгийн зах зээлийн цогц үйлчилгээг иргэн бүрт хүргэж, Хөрөнгө Оруулагч Үндэстэн болоход мэргэжлийн зөвлөгч байх" эрхэм зорилготой Ард Секюритиз ҮЦК ХХК нь 1997 онд байгуулагдсан цагаасаа хойш хөрөнгө оруулагчдын эрх ашгийг тэргүүнд тавьж, олон улсын жишигт нийцсэн шинэлэг үйлчилгээ, шилдэг технологийн дэвшлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн Монгол улсын иргэн бүрийг хөрөнгө оруулагч болох үйлсэд түүчээлэгч байхыг эрмэлзэн ажилласаар байна.
Манай компани нь брокер, дилер, андеррайтер, хөрөнгө оруулалтын зөвлөх, гадаад арилжаа, номинал дансны үйлчилгээ эрхлэх, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх 7 тусгай зөвшөөрлийн дагуу компани болон 154 мянга гаруй харилцагчдадаа хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах, хөрөнгө оруулалт хийх бүхий л төрлийн үйлчилгээг цогцоор нь хүргэн ажилладаг.
Манай харилцагчдын нийт хөрөнгө 290 тэрбум төгрөг, нийт арилжааны дүн 431 тэрбум төгрөгийг даваад байна.
Бид Монгол улсын хөрөнгийн зах зээлд анхдагч байж, анхны хаалттай бонд, компанийн урвуу нэгдэл, ББСБ-ын IPO, хөрөнгө оруулалтын сан, үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулалтын хувийн зөвлөх үйлчилгээ Баялгийн менежментийг танилцуулан ажиллаж байгаа нь бидний бахархал юм.
Цаашид ч хөрөнгийн зах зээлийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулан, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, мэргэжлийн ёс зүйг эрхэмлэн ажиллах болно.

Гүйцэтгэх захирал Б.Золбоо

Яагаад Ард Секюритиз-г сонгох ёстой вэ?

01.
Цогц үйлчилгээ
Ард Секюритиз ҮЦК ХХКнь Ард Санхүүгийн Нэгдлийн хөрөнгө оруулалт, даатгал, санхүү, технологи, блокчэйн, хэвлэл мэдээллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 44 компанийн нэг бөгөөд биднээр дамжуулан санхүүгийн бүхий л төрлийн цогц үйлчилгээг авах боломжтой.
02.
Алхам бүрт урамшуулал
Бид харилцагчдынхаа технологи болоод санхүүгийн зөв дадлыг алхам бүрт Ард Койноор урамшуулж,хөрөнгө оруулагчдадаа зах зээл, хөрөнгө оруулалтын шинэ боломжуудын сургалт мэдээлэл, бизнес эрхлэгчид хоорондоо харилцаа тогтоох уулзалтыг тогтмол зохион байгуулдаг.
03.
Мэргэжлийн, ёс зүй
Манай хөрөнгө оруулалтын шинжээч болон зөвлөхүүд таны ирээдүйн зорилго, төлөвлөж буй хугацаа,санхүүгийн байдалд дүн шинжилгээ хийж, хамгийн оновчтой шийдлийг саналболгохдоо хувийн нууцыг чандлан, мэргэжлийн ёс зүйг эрхэмлэн ажилладаг.
04.
Шилдэг, шинэлэг
Бид салбартаа түүчээлэгч байж, олон улсын жишигт нийцсэн хөрөнгийн зах зээлийн шинэ, шилдэг үйлчилгээг нэвтрүүлж, харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцүүлэн технологийн дэвшлийг ашиглан хялбар, хүртээмжтэй байхаар санал болгоно.

Манай хамт олон

Түүхэн замнал

1997
2007
2008
2009
2012
2014
2015
2017
2018
2019
2020
2021
2022
2023
Сайн байна уу? Танд юугаар туслах вэ?
Хаалттай хүрээнд санал болгож буй бондын мэдээлэл байна уу?
Та мэдээллээ үлдээнэ үү. Бид тантай тун удахгүй холбогдох болно.

Танд асуулт байна уу?

Биржийн болон биржийн бус зах зээлийн талаар асуулт байна уу? Ард Секюритиз ҮЦК ХХК-ийн мэргэжлийн баг хамт олон танд туслахад бэлэн байна.
Фейсбүүк зөвлөхтэй холбогдох
Лавлахтай холбогдох 77003322